Lexus анхны бүрэн цахилгаан загвараа танилцууллаа

Японы тансаг ангиллын автомашины брэнд Lexus өчигдөр анхны бүрэн цахилгаан SUV загвараа танилцуулжээ.

2023 оны RZ 450e загвар нь бүрэн цэнэгээр 360 км зам туулах чадвартай, 71.4 kWh багтаамж бүхий батарейтай юм байна.

Lexus-ийн анхны бүрэн цахилгаан загвар бас Direct4 системтэй үйлдвэрлэгдэх ажээ.

Энэ нь эрчим хүчний оновчтой зарцуулалтыг нэмэгдүүлэх, жингийн хуваарилалтыг дөрвөн дугуйд автоматаар тохируулах зориулалттай шинэ all-wheel-drive систем юм.

зураг
 

RZ загвар эхэндээ стандарт жолооны хүрдтэй зах зээлд нийлүүлэгдэх ба хоёр дахь жилээс эхлэн жоистик маягийн цахилгаан удирдлагын системээр (yoke) солих нэмэлт боломжоор хангах гэнэ.

Lexus шинэ загварынхаа үнийн талаар мэдээлээгүй байна. Гэхдээ Тоёотагийн саяхан танилцуулсан бүрэн цахилгаан BZ4X SUV-аас ($42,000) арай үнэтэй гарна гэсэн таамаг яригдаж байна.

зураг
 

RZ загварын бүрэн цэнэгээр туулах зай зарим өрсөлдөгчдийнхтэй нь харьцуулахад бага байгаа юм.

Тухайлбал 2022 оны BMW iX M60 бүрэн цэнэгээр 450 км, 2022 оны Tesla Model X загвар 535 км туулж байгаа.

Харин 2022 оны Volvo XC40 Recharge загварын туулах зай RZ загварынхтай ижил 360 км орчим байна.

 

Эх сурвалж: The Verge

  • Шинэ
  • Их уншсан