COVID-19: Шанхайд 19455 хүн илэрч, 51 хүн эндлээ

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ий Ням гарагт Шанхайд 19455 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 51 хүн нас барсан гэж мэдэгдлээ. Цар тахал гарснаас хойш Хятадад нийт 4776 хүн ковидоор эндээд байгаа юм.

Шанхайд хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр хуучин хороолол, байшингуудыг ариутгах ажил эхлээд байна.

  • Шинэ
  • Их уншсан