Шувууны томуугийн H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Хятад улсад шувууны томуугийн H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

“BNO News” агентлагийн мэдээлснээр шувууны томуугийн H3N8 омгоор хүн халдварласан анхны тохиолдол Хятадад илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдэгджээ.

Тус комиссын мэдэгдсэнээр халдвар Хэнань мужид дөрвөн настай хүүхдээс илэрсэн байна. Хүү дөрөвдүгээр сарын 5-нд гэрийн тэжээвэр шувуутай ойр харьцсан аж.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын урьдчилсан дүгнэлтээр шувууны томуугийн уг омог нь одоогоор хүмүүст өргөн халдварлах чадваргүй учир цар тахал болох эрсдэл бага гэнэ.

 

  • Шинэ
  • Их уншсан