“Алтан бийр-16” уран зургийн үзэсгэлэнгийн тэргүүн байрын бүтээлийн дижитал хувилбарыг NFT AUCTION-аар танилцуулж байна

“Хүн бүрд өнгөрсөн амьдралдаа авсан сэтгэлзүйн гэмтэлтэй дурсамж байдаг. Түүнээсээ болоод бид хүсээгүй зүйлээ ч хийх үе байна. Хүн сэтгэлзүйн асуудлаа хүлээн зөвшөөрч, даван туулах чадвартай байх хэрэгтэй”

О.Золбоотөгөлдөр

МуЭ-ийн дэргэдэх Залуу Уран бүтээлчдийн Нэгдлээс зохион байгуулдаг 16 дахь удаагийн “Алтан бийр-16” үзэсгэлэнд тэргүүн байрын шагналыг залуу уран бүтээлч Оргилын Золбоотөгөлдөр “Living with Trauma” бүтээлээрээ хүртлээ. Тус уран бүтээл цуглуулгын хамтаар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны эл өдөр “Octagon NFT” маркетплейс дээр дижитал хэлбэрээр дэлгэгдэж байна.

ЭНД дарж Octagon NFT маркетплейст зочилж танилцана уу.

Зураач Золбоотөгөлдөр балчир охин байхаасаа ээжийнхээ урланд уран бүтээлүүд дунд өссөн нь түүнд урлагийн ертөнцөд амьдрах дуусашгүй их мөрөөдөл, хүсэл тэмүүллийг өгчээ.

Монгол зургийн техникийг мэргэшсэн тэрбээр өөрийн уран бүтээл бүрээ “Амь”-тай байлгахыг хичээж олон хүнд гоо зүйн мэдрэмжийг өөр өнцгөөс өгөхийг эрмэлздэг.

Зураач О.Золбоотөгөлдөрийн нийт 6 уран бүтээлээс бүрдсэн “Process” нэртэй дижитал хэлбэрийн анхны цуглуулгаа уран зурагт хайртай хүн бүрд зориулан танилцуулж байна. 

Тус цуглуулга Octagon NFT Маркетплейс дээр NFT Auction буюу Дуудлага худалдаа болон нээлттэй хэлбэрээр хослуулан хүргэж байна. 

ЭНД дарж Octagon NFT маркетплейст бүртгүүлээд эдгээр гайхалтай уран бүтээлтэй танилцаж цор ганц эзэмшигч нь болохыг хүсье.

Эх бүтээлийг дижитал эх хувилбарын хамтаар эзэмших боломж зөвхөн танд бий юм шүү.

зураг
 

1. “Living with Trauma” Single Edition NFT

Утга санаа: Зураач өөрийн сэтгэлзүйн траума болон комплексуудыг хүлээн зөвшөөрөх, даван туулах үйл явцыг гол агуулгаа болгон бүтээжээ. Хамгийн чухал гаргалгаа бол аливаа траума, комплекс буюу сэтгэлзүйн бэртэл гэмтэлтэйгээ зоригтойгоор нүүр тулж, хүлээн зөвшөөрөөд зогсохгүй дасан зохицож амьдарч сурах нь өөрийгөө шинээр нээж, илүү их хөгжих боломжийг бүрдүүлж байдаг.

Урилга: “Living with Trauma” уран бүтээлийн дижитал хувилбарыг NFT Auction буюу дуудлага худалдаанд оруулах бөгөөд худалдан авсан хүнд уг зургийн 165х250см хэмжээтэй холимог техникийн эх хувь дагалдан очно. Мөн зураачийн урлангаас сонирхсон өөр нэгэн эх бүтээлээ 10% хямдруулж авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүлээн авах юм.  

Бүтээлийн түүх: “Living with Trauma” бүтээл нь 2018 оноос эхлэн хоёр цувралаар бүтээгдэж эхэлсэн. Тус бүтээл 2021.08.10-нд зураач О.Золбоотөгөлдөрийн “Сүнс урлал” бие даасан V удаагийн үзэсгэлэнд анх дэлгэгдэж байсан.

2022.04.05-нд МУЭ хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн зохион байгуулсан “Алтан бийр-16” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бүтээл юм.

зураг
 

2. “Навчсын гуниг тээхэд” Single Edition NFT

Утга санаа: Уг бүтээлээр дамжуулан хүн ертөнцийн төв болсон мэт, одоо цагийн хүн байгалийг эзэмшигч болсон гэсэн хандлага, харилцааг эсрэгцүүлэн тавьсан. Үнэндээ бидний хэрэглээний түвшинд авч үздэг болсон хүрээлэн буй бүхний эзэмшигч нь дан ганц бид биш, зөвхөн бүрдүүлэгч нэг хэсэг төдий гэдэг утгаар илэрхийлэхийг хүссэн юм. Байгальд зөвхөн материаллаг байдлаар бус гоо зүйн мэдрэмжээр авч болох асар их нөөц баялаг байдгийг харуулахыг давхар  зорьсон. 

Урилга: “Навчсын гуниг тээхэд” NFT уран бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд худалдан авсан хүнд эл бүтээлийн 100х100см хэмжээтэй  эх хувийг дагалдуулан өгөх юм. Мөн зураачийн урлангаас хүссэн эх бүтээлээ 10% хямдруулж  авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүргүүлнэ.  

Бүтээлийн түүх: “Навчсын гуниг тээхэд” уран бүтээл нь 2021.08.10-нд зураач О.Золбоотөгөлдөрийн “Сүнс урлал” бие даасан V удаагийн үзэсгэлэн, 2022.02.23-нд  зураач О.Золбоотөгөлдөрийн “Central Art” соло үзэсгэлэнд тус тус дэлгэгдсэн.

зураг
 

3. “Бясалгахуй” Single Edition NFT

Утга санаа: Энэхүү бүтээлийг яруу найрагч Э.Бүжинлхамын “Сүнс урлал” яруу найргийн түүвэрт орсон  шүлэгт зориулан зурсан бөгөөд амьдралд ямар ч хүмүүстэй учирсан, юу ч тохиолдсон бүгдийг би хүлээн авна. Хүмүүний ертөнцөд хэрхэн яах гэж ирснээ л гагц мартахгүй гэсэн санааг агуулжээ.

Урилга: “Бясалгахуй” Single Edition NFT бүтээлийг дуудлага худалдаанд оруулах бөгөөд худалдан авсан хүнд тус уран зургийн 150х150см хэмжээтэй эх хувийг бэлэглэх юм. Мөн зураачийн урлангаас хүссэн эх бүтээлээ 10% хямдруулж  авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүргүүлнэ.

Бүтээлийн түүх: “Бясалгахуй” уран зураг нь 2021.08.10-нд зураач О.Золбоотөгөлдөрийн “Сүнс урлал” бие даасан V удаагийн үзэсгэлэн, 2022.02.23-нд зураач О.Золбоотөгөлдөрийн “Central Art” соло үзэсгэлэнд тус тус дэлгэгдсэн.

зураг
 

4. “Шороо махбод хийгээд мууг үл сонсохуй” Single Edition NFT

Утга санаа: Уг бүтээл нь байгаль буюу шороо махбодыг эмэгтэй хүний дүрээр алегорчлолын байдлаар үзүүлсэн бөгөөд зураач өөрийн сэтгэлдээ чихээр дамжих муу авианы эрчмийг үл шингээнэ гэсэн утгыг илэрхийлсэн юм. Төдийлөн анзаарагддаггүй дуу чимээний бохирдлыг ч далд утгаар хөндөхийг зорьжээ. Анзаарч харваас эмэгтэйн чих ид шидээс үүссэн гэмээр ер бусын ургамлаар далдлагдсан нь аниргүйг эрэлхийлж байгалиас илүү дотно мэдрэмжийг үгүйлнэ. Харин муураар байгаль хийгээд амьд амьтдын холбоог төлөөлүүлэн дүрсэлсэн нь хүн ба байгаль, ан амьтад  хоорондоо Нандин шүтэлцээтэй оршин байдгийг илэрхийлжээ.

Урилга: Уг бүтээлийг дуудлага худалдаагаар оруулах бөгөөд худалдан авсан хүнд 100х70см хэмжээтэй “A copy 01 Limited Edition” хувийг дагалдуулан өгөх юм. Мөн зураачийн урлангаас хүссэн эх бүтээлээ 10 хувь хямдруулж  авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүргүүлнэ.

Бүтээлийн түүх: 2019.02.14-нд Хаан банкны тэтгэлгээр Хаан галерейд нээгдсэн зураач О.Золбоотөгөлдөрийн “Процесс” бие даасан IV үзэсгэлэн, 2019 онд Монгол зураг нийгэмлэгийн МУЭ хорооны галерейн нэгдсэн үзэсгэлэн, 2020 онд ОХУ улсын Якутск хотын Үргэл арт галерейн виртуал үзэсгэлэнд тус тус дэлгэгдэж байсан.

зураг
 

5. “Ус махбод ба мууг үл хэлэхүй” Single Edition NFT

Утга санаа: Уг бүтээл нь усыг эмэгтэйн дүрээр алегорчлолын байдлаар үзүүлсэн. Мууг үл хэлэхүй буюу мууг оюун санаандаа үл бүрэлдүүлэхүй гэсэн утга санааг давхар агуулсан юм. Мөн бэлгэдлийн дүрд эмэгтэйн гарт буй цэцэгс нь ээдрээ буюу “Муурын орон тоглоом”-ын дүрслэл нь аливаад үргэлжид ээдрээ бэрхшээл гарна, түүнд цаг хугацаа өгч яг л ээдрээт тоглоом тоглож буй мэт учгийг олох гэсэн санааг мөн далдуур илэрхийлжээ.

Урилга: Уг бүтээлийг дуудлага худалдаагаар оруулах бөгөөд худалдан авсан хүнд 100х70см хэмжээтэй “A copy 01 Limited Edition” хувийг бэлэглэх юм. Мөн зураачийн урлангаас хүссэн эх бүтээлээ 10% хямдруулж авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүргүүлнэ.

Бүтээлийн түүх: “Ус махбод ба мууг үл хэлэхүй” уран бүтээл нь 2019.02.14-нд Хаан галерейд нээгдсэн зураач О.Золбоотөгөлдөрийн “Процесс” бие даасан IV удаагийн үзэсгэлэн, 2019 онд Монгол зураг нийгэмлэгийн МУЭ хорооны галерейн нэгдсэн үзэсгэлэн, 2020 онд ОХУ улсын Якутск хотын Үргэл арт галерейн виртуал үзэсгэлэнд тус тус дэлгэгдэж байсан. 

зураг
 

6. “Агаар хийгээд үл харахуй” Single Edition NFT

Утга санаа: Уг зурагт ёгтлох байдлаар бид эд хөрөнгө, гоё сайхан зураг шиг амьдрал, материаллаг байдалд ач холбогдол өгснөөр тархиа гартаа барьж нүдээ үүл манангаар халхалсан мэт амьдардаг бус уу гэсэн санааг агуулжээ. Эд материалд шунах тусам эгэл амьдралд байдаг гоо зүйг мэдрэх нь бүдгэрдэг мэт. Мөн эмэгтэйг туулайн чихтэй зурсны шалтгаан нь хайр дурлал, дур тачаалыг ч худалдаж авч болдог болсон тухай дүрслэн өгүүлжээ.

Урилга: Уг бүтээлийг дуудлага худалдаагаар оруулах бөгөөд худалдан авсан хүнд 100х80см хэмжээтэй “A copy 01 Limited Edition” хувийг бэлэглэх юм. Мөн зураачийн урлангаас хүссэн эх бүтээлээ 10% хямдруулж авах эрх, зураачийн бие даасан үзэсгэлэнгийн урилга хүргүүлнэ. 

Бүтээлийн түүх: 2019.02.14-нд Хаан банкны тэтгэлгээр Хаан галерейд нээгдсэн зураач О.Золбоотөгөлдөрийн “Процесс” бие даасан IV удаагийн үзэсгэлэн, 2019 онд Монгол зураг нийгэмлэгийн МУЭ хорооны галерейн нэгдсэн үзэсгэлэн, 2020 онд ОХУ улсын Якутск хотын Үргэл арт галерейн виртуал үзэсгэлэнд тус тус дэлгэгдэж байсан бүтээл юм.



“Бүх зүйл өөрийн гэсэн гоо зүйтэй. Гоо зүй гэдэг нь гоо сайхнаас өөр ойлголт. Гоо зүйн мэдрэмж дутуу байх нь аливаад гутранги байх нөхцөл юм. Урлаг хүнийг мэдрэмжээр дүүргэдэг. Тэр нь заавал бүгд гоё сайхан байх ч албагүй. Хүний гоо зүйн мэдрэмж аливаа асуудлыг даван туулахад чухал нөлөөтэй” хэмээн хэлсэн түүний санаа та биднээс гадна бидний үр хүүхдийн сэтгэл зүйн дархлаа, оюуны боловсролд маш чухал ач холбогдолтойг өгүүлэх шиг…

Техник технологи өндөр хөгжиж буй энэ үед бид уламжлалт болон цоо шинэ дижитал эриний эд эс нь болон хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа нь үнэхээр том давуу тал юм. “Хүн урлагийн бүтээл тэр дундаа уран зургийг өөртөө хөрөнгө оруулалт болгон худалдаж авдаг” гэсэн түүний хурц бөгөөд тансаг дүгнэлт түүнийг ямар түвшний уран бүтээлч вэ гэдгийг цомхон  илэрхийлнэ.

Залуу тэр дундаа мэргэжлийн уран бүтээлч, зураачийн эдгээр тансаг бүтээлийг эзэмших боломж та бүхэнд нээлттэй боллоо. Энэ магадгүй таны аялж буй анхны “Дижитал галерей” ч байж болох юм. 

Хүсэл тэмүүллээр дүүрэн, оюун санааны ертөнцөөр аялуулж байдаг уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн ертөнцтэй хоромхон зуур хамтдаа байсан танд баярлалаа. Дуусашгүй гүнзгий мэдрэмжүүдийг түүний бүтээлүүд мэдрүүлсээр байх болно…

ЭНД ДАРЖ ороод өөрт тань ямар сэтгэл зүйн траумаг агуулсан бүтээл таалагдахыг анхааралтай хараад үзээрэй.

  • Шинэ
  • Их уншсан