Вьетнам улс дэлхийн хамгийн урт шилэн гүүрийг нээлээ

Вьетнам улсын умард бүсийн уулархаг нутагт өчигдөр дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр нээгджээ.

Вьетнамын дайн дууссаны 47 жилийн ойтой давхцаж нээгдсэн гүүрийг Бак Лон буюу “Цагаан Луут гүүр” гэж нэрлэсэн байна.

150 метрийн өндөрт хоёр уулыг холбосон гүүрний урт 632 метр, шал нь 40 мм-ийн зузаантай гурван давхар шилэн давхаргатай ажээ.

Гүүрийг байгуулсан 26 Мок Чау Туризм компанийн төлөөлөгч шинэ дээд амжилтаа Гиннессийн номд бүртгүүлэхээр хандаад байгаагаа мэдэгдсэн байна.

Аюулгүй байдлыг нь туршиж баталгаажуулсан гүүр нэг дор 500 хүнийг зорчуулах даацтайг тус компани мэдээлсэн юм.

Вьетнамд байгуулагдсан гүүр Гиннессийн номд бүртгэгдвэл Хятадын Гуаньдун муж дахь 526 метр урт Чиньюаны гүүрний дээд амжилтыг эвдэх гэнэ.

Гүүр байгуулагдсан Мок Чау муж нь нийслэл Ханой хотоос баруун зүгт 200 орчим километр зайтай оршдог, аялал жуулчлалын алдартай бүс нутаг юм.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: DPA

  • Шинэ
  • Их уншсан