Б.ЖАРГАЛСАЙХАН: ЧӨТГӨРТЭЙ Ч ЭВСЭХЭД БЭЛЭН БАЙНА, ГЭХДЭЭ ТЭР ЧӨТГӨР НЬ ЗӨВ ЧӨТГӨР БАЙГААСАЙ



Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өнгөрсөн сард хэвлэлд ярилцлага өгөхдөө улс орноо өөд нь татахын тулд чөтгөртэй ч эвсэхэд бэлэн байна гэжээ. WWW.ANALIZ.MN сайт түүний ярилцлагаас “Тренд үг” буландаа онцолж байна.


-Сонгуулиар цэцэглэдэг гоё сайхан, худлаа үг, аар саар гарын бэлгэнд хууртаж санал өгдгөө больцгоох хэрэгтэй.
-Улс орноо өөд нь татахын тулд чөтгөртэй ч хамаагүй эвсэхээс өөр зам алга. Гэхдээ тэр чөтгөр нь зөв чөтгөр байгаасай гэж бодох юм.
-Намайг МАН-д орно гэсэн мэдээлэл гарсан байна лээ. МАН-ын даргын суудлыг надад өгвөл оръё л доо.
-За даа. Ц.Нямдорж ч үлгэр, домог болчихлоо доо. Тэр хүнийг тоож байгаа ч хүн алга.
-Манай нам уг нь дөрөвт бичигддэг юм. С.Оюун гэдэг эмэгтэйгээс болж одоо есөд бичигдэж байгаа байх.
- МАН, АН болон улс төрийн олон жижиг намаас сонгуульд эвсэх санал ирсэн байгаа.
-АН-ын хувьд МАН-ын хийснийг үргэлжлүүлсэн нь их буруу байсан.

П.НАНДИН

  • Шинэ
  • Их уншсан