Авилгачид АТГ-ын даргыг томилдог болох уу


АТГ-ын даргыг Монгол улсын Ерөнхийлөгч санал болгосны дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн тогтоолоор баталдаг. Тэгвэл Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг, Энхбаяр нар АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс биш УИХ дахь нам эвслийн бүлгээс санал болгосны дагуу томилдог байх хуулийн төслийг боловсоруулан өргөн барихаар төлөвлөөд байна.
УИХ-ын гишүүн байсан зарим нэг хүмүүс авилга өгсөн авсан хэргээр ял авсан. Одоо ч эхнээсээ шалгагдаж байгаа. Авилгал өгсөн авсан нь тогтоогдоогүй л болохоос УИХ-ын гишүүдийн олонх нь авилгачин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгтэл авилгачид АТГ-ын даргыг томилдог болох гэж байгаагаас уншигч та бүхэн дүгнэлт хийх биз ээ.

Хэрвээ АТГ-ын даргыг УИХ-аас томилдог болвол өнөөдөр АТГ-т шалгагдаж байгаа ихэнх хүн "уснаас хуурай гарах" магадлал ихсэх юм. Хэдийгээр УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барих эрхтэй ч гэсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдах боломжтой эсэх талаар бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: www.dorgio.mn

  • Шинэ
  • Их уншсан