АТГ-аас маргааш хэвлэлийн бага хурал хийнэ


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс маргааш 11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан байна. Чухам ямар асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байгаа нь одоогоор  тодорхойгүй байгаа юм. Гэхдээ өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгоод УИХ-аас томилдог хуулийн заалтыг АН, МАН-ын нэр бүхий гишүүд өөрчлөх хуулийн төсөл санаачилж байгаатай холбоотой байж болох юм.

П.НАНДИН

  • Шинэ
  • Их уншсан