Монрогийн хөрөг $195 сая доллараар арилжаалагдав
Америкийн поп-арт урлагийг үндэслэгч Энди Уорхолын бүтээсэн "Shot Sage Blue Marilyn" хөрөг Нью-Йоркийн Christie's дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоож 195 сая доллараар зарагджээ. Энэхүү Мэрилин Монрогийн хөрөг ХХ зууны Америкийн хамгийн үнэтэй зураг болж буй. Дуудлага худалдааны орлого буяны үйлсэд зориулагдах юм.
Өмнө нь Нью-Йоркийн Гуггенхаймын музей, Парисын Помпидугийн төв, Лондоны Тейт Модерн галерей зэргийн томоохон үзэсгэлэнд уг хөрөг тавигдаж байлаа.
Мэрилин Монро 1962 оны наймдугаар сард нас барсны дараа Уорхол түүний хөргүүдийг бүтээж эхэлжээ. Зураач бөөнөөр хэвлэдэггүй нарийн хөдөлмөр ихтэй техникийг эзэмшсэнийхээ дараа Холливудын домогт жүжигчний хязгаарлагдмал тооны хөргийг бүтээсэн ажээ.

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42