Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Д.Булганыг эргэжээ


С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр гэрээс нь баривчилж, хорьсон билээ. Тухайн үед эх сурвалжууд Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа хэмээсэн. Түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа юм. Д.Булганы ээж Д.Байгальмаа хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн бөгөөд охиныгоо хэн нэгний золиос болчихвий гэсэн айдастай байгаагаа ярьсан байдаг. Улмаар Д.Байгальмаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Д.Булганыг эргэсэн байна.
    Энэ талаар Ц.Оюунгэрэл гишүүн “Өнөөдөр @boldlu  бид хоёр Булганы ээжийн өргөдлийн дагуу маш нууц тодотголтойгоор хоригдож буй Булгантай Төв аймгийн хорих газарт очиж уулзлаа” хэмээн жиргэжээ. Д.Булганыг Ганц худагт хоригдож байгаа гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл тэрбээр Төв аймагт хоригдож байгаа юм байна. Ц.Оюунгэрэл гишүүн Д.Булгантай ямар хэргээр уулзсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

П.НАНДИН

 

  • Шинэ
  • Их уншсан