Онгоцноос буунгуут шүүмжлэл дагуулсан Лавровын айлчлал эхэллээ


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад айлчлал хийхээр өнөөдөр буулаа. Тэгвэл Сергей Лавров Монголд буусан зураг сошиалд цацагдаж, шүүмжлэл дагуулж эхэллээ. Учир нь тэрбээр цэнхэр жийнсэн өмдтэй онгоцноос буусан нь ийнхүү шүүмжлэл дагуулсан юм. Сошиал орчинд энэ талаар “Сергей Лавров жийнс өмдтэй бууж ирж дипломат ёс уламжлалыг "доромжилж" байна. Баруун зүгт анхаарч буй оросуудад зүүн зүгийн тулгуур түшиг нь Монгол Улс байсаар л байна гэдгийг эрх биш Лавров мэдэхтэйгээ байлгүй”, “Лавровын жинс Гадаад хэргийн сайданцар Пүрэвсүрэнгийн нэр хүндийн илэрхийлэл юм”, “Албан ёсны айлчлалаар жийнсэн өмдтэй байх нь ямар нэг утга санаа агуулсан байдаг уу? Эсвэл хамаагүй байдаг уу?”, “Туршлагатай дипломатч хүний хувьд маш том алдаа гаргалаа. Энэ бол хувь хүний алдаа. Түүнээс Оросын төрийн бодлого үүнд хамаагүй байх #Лавров” гэх зэргээр цахим ертөнцийнхөн талцаж эхлээд байна.
П.НАНДИН

  • Шинэ
  • Их уншсан