Г.Ёндон: Газрын тосны үйлдвэр 2024 онд үйлдвэр ашиглалтад орно

/2022.05.13/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Газрын тосны үйлдвэрийг толгойгоороо хариуцна" гэж мэдэгдэв. 

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ холбогдох алба хаагчаас газрын тос боловсруулах үйлдвэрийг талаар тодруулсан юм. Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариулахдаа "Газрын тос боловсруулах үйлдвэр нь таван багц ажлаас бүрдэж байгаа. EPC-1 гэрээний гүйцэтгэл 61 хувьтай байна. EPC-2 гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард,  EPC-3 гэрээг 2021 оны тавдугаар сард БНЭУ-ын Экзим банкнаас ирсэн хураангүй жагсаалтын хүрээнд ГТБҮ-ээс төслийн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн. Гэрээ ёсоор БНЭУ-ын тал 2021 оны долдугаар сараас өмнө тендер зарлах ёстой байсан. Гэсэн хэдий ч EPC-2 гэрээн дээр таван удаа,  EPC-3 гэрээн дээр долоон удаа хугацаа сунгах хүсэлт гаргасан. Тиймээс тендерийн материалыг хүлээн авч зарласан боловч ТЭЗҮ-д зааснаас өндөр ирсэн. Тиймээс БНЭУ-ын Экзим банкийг урьж, энэ асуудлын талаар хэлэлцээр хийж байна. Улмаар тендерийн үнийг зөвшөөрөгдсөн хэмжээнд оруулахаар хэлэлцсэн юм. Одоогоор дамжуулах хоолойн тендер гэрээ байгуулагдсан байгаа. Бүтээн байгуулалтын 530 км газар Тосон уулын талбайгаас хийгдэнэ" гэсэн хариулт өглөө. 

Үүнийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "2024 онд энэ үйлдвэр ашиглалтад орох уу, та үүнийг толгойгоороо хариуцах уу" гэж асуухад тэрээр "Толгойгоороо хариуцна" гэж хариулсан юм. 

 

  • Шинэ
  • Их уншсан