Номын баярын онцлох гадны зочид

31 дэх удаагийн Үндэсний номын баярыг зорин ирэх гадны онцлох зочдыг танилцуулж байна.
Максим Амелин-Яруу найрагч, орчуулагч, утга зохиол судлаач, нийтлэлч
Анна Банаева-БНБУ-ын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, зураач.
Алексей Варламов-Зохиолч, утга зохиол, хэл бичиг судлаач. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлний зөвлөлийн гишүүн, А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн захирал
Константин Мильчин-Утга зохиолын шүүмжлэгч, сэтгүүлч
Игорь Сид-Яруу найрагч, эсээч, орчуулагч, антропологич
Александр Снегирёв-Үргэлжилсэн үгийн зохиолч, зураач
Амарсана Улзытуев-Яруу найрагч, орчуулагч
Анна Эспарса-Түүхч, соёл судлаач, Москва хотын музейнүүдэд уншигддаг түүхийн интерактив цуврал лекцийн зохиогч, баримтат кино болон жүжгийн найруулагч, жүжигчин нар оролцох юм.

  • Шинэ
  • Их уншсан