Б.Хурц АТГ-ын дарга болохгүй


АТГ-ын дарга Н.Ганболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гаргасан. Түүнийг чөлөөлөх асуудлыг байнгын хороо дэмжсэн бөгөөд өдгөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Н.Ганболдын дараа АТГ-ын дарга хэн болох вэ гэсэн таамаг хэвлэл мэдээллээр бичигдэж байна.
Хамгийн магадлалтай хүмүүс гэвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар байгаа юм. Тэгвэл тус газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурц АТГ-ын дараагийн дарга болно гэх мэдээлэл ч гарах болов. Б.Хурцын хувьд өмнө нь АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Өдгөө тэрбээр ТЕГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Түүний хувьд тагнуулын даргын ажлыг орхиж, АТГ руу ирж албан тушаал солих бодолгүй байгаа гэнэ. Тиймээс Б.Хурц АТГ-ын дарга болохгүй нь ээ.

П.НАНДИН

  • Шинэ
  • Их уншсан