Финландад шатахууны хулгай газар авчээ

Энэ хавар Финландад бензин, дизелийн түлшний хулгай эрс нэмэгдлээ. Үнэ өссөн нь үүний гол шалтгаан болжээ. Шатахууныг томоохон барилгын талбай, хөдөө аж ахуйнх болон ойн аж ахуйгаас хулгайлах нь эрс нэмэгдсэн байна. Мөн ачааны машин болон хөргөх төхөөрөмжийн шатахууны савнаас хулгайлсан тохиолдол ч илэрчээ.

Европын холбоонд шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь олон хүчин зүйлтэй. Тавдугаар сарын 16-нд Британийн авто эзэмшигчдийн эвсэл тус улсад дизелийн түлшний үнэ дээд зэргээр нэмэгдэн £180 фунт стрелинг,  этилжүүлээгүй бензин  £166,65 фунт болсон тухай мэдээлсэн.

ХБНГУ-ын статистикийн газрын мэдээнд шатахууны үнэ сүүлийн 50 жилийн дунджаас эрс нэмэгдсэн тухай өгүүлжээ. Дээд ангиллын бензины үнэ 41.9 хувиар, дизель түлш  62.6 хувиар тус тус өсжээ.

 

  • Шинэ
  • Их уншсан