АНУ ОХУ-ын гадаад өрөө төлөх нэг сувгийг нь хаалаа

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын бондыг худалдаж авсан иргэдийнхээ төлбөр хүлээж авах боломжийг хаана гэж мэдэгдлээ. Хэдийгээр энэ хориг нь зөвхөн АНУ-ын иргэдэд хамаарах ч олон улсын санхүүгийн системд тус улсын банкуудын гүйцэтгэдэг үүрэг, нөлөөг бодолцвол Москваг өөр бусад улсад бондын эргэн төлөлтөө хийх боломжийг нь тодорхой хэмжээнд хүндрүүлнэ хэмээн ВВС агентлаг мэдээлсэн байна. Энэхүү хоригийг Украинд хийж буй дайнтай холбоотойгоор үзүүлж буй дарамтын нэг хэсэг болгож буй аж.

ОХУ байгалийн хий, газрын тосоор баялаг бөгөөд гадаадад гаргасан бондын эргэн төлөлтөө хийх хангалттай чадамжтай. Харин АНУ төлөлтөө хийх боломжийг нь хязгаарласнаар дампуурлыг нь ойртуулах зорилго тээж байгаа талаар ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ. ОХУ-д энэ онд багтаан барагдуулах ёстой хоёр тэрбум гаруй ам.долларын бондын эргэн төлөлт байгаа аж.    

 

  • Шинэ
  • Их уншсан