Жуулчид олноор ирж, онгоцны суудал дүүрэн байвал МИАТ компани төрөөс татаас авах шаардлагагүй

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-ийн татаасын асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "МИАТ компанийн санхүүгийн үзүүлэлт энэ оны нэгдүгээр улиралд тийм ч муу гараагүй. Өөрөөр хэлбэл бага ч гэсэн ашигтай байсан. Тус компани ачаа тээврийн үйлчилгээг Ази, Европын хооронд сайн хийсэн. Татаасын асуудал яригдсан нь зөвхөн Франкфуртийн чиглэл юм.

МИАТ компанийн Франкфуртийн чиглэлийн нислэгийг зургаадугаар сарын 1-нээс хоёр болгож нэмэгдүүлнэ. 

Ерөнхий сайд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг компаниудтай уулзах үед Европоос ирэх жуулчдыг татах зорилгоор нислэгийн тоог нэмэгдүүлэх хүрээнд Франкфурт-Улаанбаатар, Улаанбаатар-Франкфуртийн чиглэлийн нислэгийн тоог нэмэхийг хүссэн. Тухайн үед алдагдлын асуудал гарч ирсэн. 3.4 орчим тэрбум төгрөгийн татаас МИАТ компанид шаардлагатай. Суудал дүүргэлт нь 35 хувиас доош байсан нөхцөлд зөрүүг нь авах гэж байгаа юм. 

Жуулчид олноор ирж, онгоцны суудлын дүүргэлт сайн байвал энэ татаасыг МИАТ компани төрөөс заавал авах шаардлагагүй" гэлээ.

 

  • Шинэ
  • Их уншсан