Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна

Улсын гуравдугаар төв эмнэлгээс эмнэлзүйд ажиллаж буй эмч, судлаач, сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар үндэсний хэмжээнд радикулопати эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор  “РАДИКУЛОПАТИ: ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮҮЛИЙН  ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь 2021 онд АХБ-ны хөрөнгө оруулалттайгаар нурууны дурангийн 6 төрлийн мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн билээ. Монгол улсад нурууны эмгэг түүнээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт өндөр хувийг эзэлж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хүртээмжгүй байгаатай холбоотой. Тиймээс эмч мэргэжилтнийг мэргэшүүлэн чадавхижуулах, олон улсын радикулопатийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн сүүлийн чиг хандлагад суралцуулж дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал юм. 
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад  үндэсний хэмжээний   мэдрэл, мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд зэрэг 250 гаруй мэргэжилтнүүд  хамрагдаж байна.

  • Шинэ
  • Их уншсан