"Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд" шуудангийн маркийн нээлт боллоо
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” сэдэвт дөрвөн нэр болон нэг блок шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ марканд манай орноос олдсон, дэлхийд танигдсан үлэг гүрвэлийн сор олдворын ясан бие ба түүн дээр хийгдсэн судалгаа, шинжлэх ухааны мэдлэг дээр үндэслэн сэргээсэн зургийн хамтаар оруулж өгсөн байна. Энэхүү марк нь 20800 ширхэг, блок нь 11000 ширхэг тус тус хэвлэгдсэн бөгөөд үнэ нь 500-2000 төгрөг юм байна. Маркийг бүтээхэд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар (ScD), академич Р.Барсболд, салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн нар мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57