Энэ өдрийн өрнийн зурхай

ХОНЬ - (3/21-4/19)
Чөлөөт цагаараа бүтээлч төсөл дээр ажилла. Үүнд анхаарлаа хандуулвал ашигтай зүйлийг бүтээх боломжтой. Зарим Хонь эрч хүчээр сул байх магадлалтай. Хэрвээ сэтгэл хангалуун бус байгаа бол ажил мэргэжлээ солихоос бүү ай. Амрагийн харилцаа дотно болж байгаа бол тэр хэвээр нь үргэжлүүл. Аливаа юмны төгсгөл шинэ эхлэлд хүргэдэг.
ҮХЭР - (4/20-5/20)
Бусдаас хүндэтгэл хүлээх өдөр. Эрч хүч өсөн нэмэгдэнэ. Авьяас чадвараа хөгжүүлэхэд таны гэр орны тав тухтай байдал нөлөө үзүүлнэ. Хосууд хамтдаа байж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргана. Ажил албатай холбоотой үүрэг хариуцлага бий болж, шийдэх арга эам хайх хэрэгтэй болох нь. Амралтын  төлөвлөгөө гаргаж, сонголт хий. Харин орой ирэх 7 хоногийн ажлаа төлөвлө.  
ИХЭР - (5/21-6/21)
Оюун санаагаа ариусгаж, бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвширлыг олж авах болно. Олон нийтийн үйл ажиллагаа таны авъяас сонирхлыг улам их нээж өгснөөр амьдрал өөрчлөгдөж, мөрөөдпөө биелүүлэх боломж гарна. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл үр дүнтэй байх болно. Сэтгэл татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэцүүхэн өдөр байх нь. Таны энергийн нөөц дуусч байх магадлалтай тул элдэв үүрэг даалгавар авахаас зайлсхий. Од гарагийн тохиолоос болоод таныг хоёр эсрэг тал руу чангаагаад байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Үүнийг давж гарах хамгийн сайн арга бол гадагшаа гарч хүмүүстэй уулзаж, сэтгэлийн зовлон, хүндрэл бэрхшээлээ хэсэг зууртаа мартах явдал юм. Хайртай хүн чинь өнөөдөр нэг их нүдэнд дулаахан харагдахгүй байж ч магад.
АРСЛАН - (7/23-8/22)
Цагийн бүсчлэлийн нөлөөгөөр эрч хүч тань сулрах шинжтэй. Хийж, бүтээж, амжилтад хүрдэг цаг үе. Хэрэв хэн нэгэн тушаал дэвших, шинэ ажлын байрны санал хүлээж байгаа бол тун удахгүй хүссэнээ авах бололтой. Баримт бичиг дээр гацаж, цалгардаад байсан асуудал эцэслэн шийдэгдэж, та мөнгө болон эрч хүчээ хэмнэх болно. Үүнийг сэтгэлийн хөөрлөө дарж хүлээн авах хэрэггэйг сануулж байна.  
ОХИН - (8/23-9/22)
Аялалд явах, хамаатныдаа зочлох эсвэл амттай хоол идэх нь энэ бүх хүнд байдлыг даван туулахад танд нэлээд их туслах болно. Хэрвээ хэт их мөнгө үрэхийг хүсэхгүй байвал сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй. Бага үнээр өөрт таалагдсан олон зүйлийг хийж, худалдан авч болно шүү дээ. Хэрвээ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж байгаа бол эцсийн сонголт хийхээсээ өмнө ямар нэг зүйл дутуу байгаа эсэхийг олж мэд.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Энэ өдөр спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой. Хайр дурлалтайгаа учирсан ганц бие жинлүүр гайхшрал төрүүлэм урилга хүлээн авна. Гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой. Хайртай хүнийхээ урмыг хэзээ ч хугапахгүй. Эцэг эх хамаатан садан тань төлөвлөсөн зүйлийг нь заавап мэдэх ёстой. Ойр дотны хэн нэгнийхээ санааг ашигла. Жинлүүрийн эцэг эх хүүхдүүддээ цаг гаргаарай. Хөршүүдтэйгээ хамтран ямар нэгэн хөгжилтэй санаа сэдэх боломж байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Оргилж буй уур хилэнгээ гадагшлуул. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаснаар гонсгор байдлаа таягдан хаяж, элдэв саад бартааг давахад тус болно. Биеийн хүч, тамир өмнөхөөс багасна. Тиймээс эрч хүч шаардлагатай ажлаа дараа хийхээр хойшлуул. Хүч чадал, тамир тэнхээ хуучин хэвэндээ ортол тэсвэр тэвчээртэй бай. Гэрийнхээ дотоод байдал, цэцэрлэг, хашаагаа засч сайжруул.
НУМ - (11/22-12/21)
Таныг Цолмон гараг ивээж байгаа учраас хайр дурлалд одтой байна. Энэ нь ялангуяа эмэгтэй нумуудад ихээхэн хамаатай. Тэд шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй. Үйл хэрэгтээ бодитойгоор хандах, эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах, ажлаа гайхалтайгаар зохион байгуулах зэрэг нь эрэггэй нумуудад нэр хүндээ өсгөх болон санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална.  
МАТАР - (12/22-1/19)
Матрын ордынхны хувьд маш олон шүтэн бишрэгчид сонирхсон таатай нөхцөл бий болно. Ихэнх нь таны талаар зөв бодолтой байна. Та гуниг гутралд гүн гүнзгий орох нь. Та бие махбодио сэргээхийн тулд өмнөхөөсөө илүү сэтгэлдээ нийцдэг зүйлсээ хийж, урам зориг ор, бүтээлч сонирхпуудаа ихэсгээрэй. Үүрэг хариуцлага дуусашгүй, уйтгартай санагдах ч нэгэн хэвийн зүйлсийн заримыг нь орхиж тархи толгойгоо сэргээж өдөөж өгөх хэрэгтэй.
БУМБА - (1/20-2/18)
Маш их энергитэй өдөр. Бусад хүмүүс таны зориг, эрч хүчийг урамшуулах болно. Түншийн харилцаа удахгүй дээрдэх шинжтэй. Зөн совин хурц болж, далдын айдсаа дарах байх. Албан тушаал дэвших хүсэлтэй бол өөрийгөө мэдрүүлэх цаг. Хэрэв та нэг үе хэт ажиллаад даараа нь сул зогсдог зуршилтай бол үр бүтээл бага байна. Одоогийн байрнаас хойшоо нэг ухарч, өөрийн буруу байсныг хүлээн зөвшөөр.
ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдөр эхлэхэд таны энерги хязгаарлагдмал байх учир Загаснууд энергэ дахин цэнэглэх шаардлагатай болно. Ажиллаагүй үедээ өөрөө хаана яваагаа, эсвэл зөв замаар явж байгаа эсэхээ эргэцүүлэн бод. Сүүлийн хэд хоног санхүүгийн хэцүү шийдвэртэй цаасны асуудлууд таны төлөвлөгөөнд байх ба мөн мөнгөтэй холбоотой асуудлууд ч байна. Өөрийн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах эсвэл онцгой зүйл хийж өгснөөр бусдад болон өөртөө баяр хөөрийг авчрах болно. 

  • Шинэ
  • Их уншсан