“Алхалт: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” номын нээлт боллоо
"Нэпко" компанийн эрхлэн гаргасан Япон улсын Хёого мужийн Нагао эмнэлгийн эрхлэгч, их эмч Нагао Казүхирогийн “Алхалт: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” номын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд өнөөдөр боллоо.
“Алхалт: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” ном нь Япон улсад Амазон сайтын Эрүүл мэндийн чиглэлийн номын төрөлд тэргүүлсэн бэстселлер ном юм. Нээлтийн үеэр "Нэпко" компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болдбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар үг хэлсэн бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын гаүрын аргазүйч нарын зааварчилгаагаар зөв амьсгалах, зөв алхах дасгалуудыг хийж, тогтоосон маршрутын дагуу өглөөний алхалтыг зохион байгууллаа. Өглөөний алхалтад аймгийн төрийн байгууллагууд болон Төв аймгийн явган алхалтын холбоо зэрэг байгууллага, иргэд идэвхтэй оролцов.

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57