Оросын эсрэг хоригийн улмаас АНУ-ын тэтгэврийн сангууд алдагдалд орж магадгүй

Оросын эсрэг хоригийн улмаас АНУ-ын тэтгэврийн сангууд хохирол амсаж магадгүй тухай хөрөнгө оруулалтын PIMCO компани мэдээлжээ.

АНУ-ын Сангийн яам улсын үнэт цаасаа гадаадын валютаар төлөх лицензийг сунгаагүй. Үүний зэрэгцээ Америкийн засаг захиргаа  хоёр дахь зах зээлд  үйл ажиллагаа явуулах Москвагийн боломжийг хааж байгаа.

PIMCO-гийн удирдлага үүний улмаас АНУ-ын тэтгэврийн сангууд ихээхэн хохирол амсана гэж Сангийн яаманд анхааруулав. Хөрөнгө оруулагчид Орост оруулсан хөрөнгөө орхисноор сангууд алдагдалтай ажиллах болно. Харин ОХУ-ын хувьд өөрийн орны валютын нөөцөө зээлдүүлэгч нарт өгөлгүйгээр хадгалан үлдэх боломж өгөх бөгөөд энэ нь Украины дайныг санхүүжүүлэх боломжийг өргөтгөнө хэмээн PIMCO үзэж байна.

 

  • Шинэ
  • Их уншсан