Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үеэр үзэг, ноорог цаас зэрэг бусад эд зүйлсийг авчрахгүй байхыг зөвлөлөө

Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхлэх гэж байна.

Шалгалтыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ удаагийн шалгалтад нийт 36,425 хүн оролцоно. Тэдний 29,000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байна. Түүнчлэн шалгалтад ирэхдээ

Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Суудлын хуваарь
Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

 

  • Шинэ
  • Их уншсан