Суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд 318003, 323780 утсанд холбогдохыг зөвлөлөө
Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ.
Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй байдаг. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг аж. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо.
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай бөгөөд Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг зөвлөлөө.

Эх сурвалж: Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57