Улсын баярын өмнө Торлогтын даваагаар иргэдийг явуулахгүйгээр Баянчандманийн төвөөр зорчуулна

Дарханы замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Уг замын ажлын явц муугүй байна. Иргэд Улаанбаатараас гараад Баянчандмань сумын түр зам муу байна гэж байгаа. Улсын баярын өмнө Торлогтын даваагаар иргэдийг давуулахгүйгээр Баянчандманийн төвөөр явуулж, хучилт хийнэ.

Баруунхарааг тойрч байгаа түр зам төвөгтэй байна. Баруунхараагийн гүүрний наад талаас эхлээд сэтэрхий хөтлөөр даваад уруудах хүртэлх замыг наадмын өмнө хатуу хучилттай болгоно" гэв. 

 

  • Шинэ
  • Их уншсан