ГССҮТ сувилагчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн /ГССҮТ/ Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь, тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь, эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэх юм байна.

Arslan.mn

Түүнчлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны долдугаар сарын эхний цалин дээр олгох шийдвэр гаргажээ.

Тус эмнэлгийн удирдлагууд тавдугаар сараас эхлэн хуулийн дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаагаа танилцуулав.

Arslan.mn

 

  • Шинэ
  • Их уншсан