Таван сарын хугацаанд нүүрсний экспортоос улсын төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн тухай салбарын яамнаас мэдээлэв. Үүнийг задлаад үзвэл

  • Зэс 745.2 тэрбум төгрөг,
  • Нүүрс 503.9 тэрбум төгрөг,
  • Алт 84.8 тэрбум төгрөг,
  • Цайр 43.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 20.7 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ.

Улсын төсөвт уул уурхай, олборлох салбараас төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

  • Нүүрс 130.5 (35%) тэрбум төгрөг,
  • Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,
  •  Цайр 4.3 (11%) тэрбум төгрөг,
  • Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.

Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан ашигт малтмалууд:

  • Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,
  • Төмөр 36.7 (64%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 31.6 (79%) тэрбум төгрөг.

 

  • Шинэ
  • Их уншсан