Х.ТЭРГЭЛ: УРВАЙХ ХЭРЭГГҮЙ, УНЖИЙХ БҮР ХЭРЭГГҮЙ


Урвайх унжийх чиний хувцас биш
Уурлаж гомдох чиний нөхөр биш
Инээх, баясах чиний найз юм
Итгэл найдвар насны чинь гоёо юм
Цуцашгүй эрч хүч сүүдэр чинь байг
Цаглашгүй их тэвчээр ах дүү чинь байг
Хаанаас нь гардаг юм бэ гэмээр
Хатан зориг, ухаан жигүүр чинь байг
Дүүлэн нис, дуулан нис
Даанчиг сайхан уужуу орчлонд
Дураараа нис, нис

Хулганайн Тэргэл

  • Шинэ
  • Их уншсан