БҮТ | Наймдугаар сард Монгол хэл, бичгийн шалгалтыг ДАХИН авна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж, дууссантай холбогдуулан Боловсролын үнэлгнээний төвөөс мэдээлэл хүргэж байна. 

Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат "Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд, улсын хэмжээнд 49 байршилд зохион байгууллаа.  Энэ жил 36,253 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 2,872 нь шалгалтандаа ирсэнгүй. Иймд шалгалтын ирц 92 хувьтай байлаа. Үүнээс Газарзүй, Монголын түүхийн хичээлийн ирц бага байсан.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй. Эдгээр шалгуулагчид цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард шалгалтыг дахин зохион байгуулна" гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан