Хатгал-Жанхай-Тойлогтод тавьж буй замын ажилд ашиглахаар дайрга шороо олборлосон бүх талбайд нөхөн сэргээлт хийнэ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил үргэлжилж байна.

Авто зам барих ажилд шаардлагатай дайрга шороог хуулийн хүрээнд гэрээний дагуу өмнө нь эвдрэлд орсон зургаан байршлыг сонгон авсан ба холбогдох байршлуудаас тохирох дайрга шороог тогтоосон тоо хэмжээгээр олборлож байгаа юм.

 

Авто зам барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасны дагуу олборлолт хийсэн талбайд тухай бүрд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид 1,000 м.куб дайрга шороо олборлосон нэг байршлын 1.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлээ.

Хөвсгөл аймгийн Хөвcгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлж буй авто замын төсөл ашиглалтад орох хүртэл барилгын ажилд ашигласан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн бүрэн хийж, орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан