Жэжүд алга болсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй

Энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай байсан бөгөөд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Гэвч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд БНСУ-д 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгална. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй юм байна. Хэрэв дээрх хугацаанд багтаж нутаг буцахгүй бол хууль бусаар оршин суугч болж хувирах юм.

Энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын визийн журам хэвийн горимд шилжсэн. Үүнтэй холбогдуулан тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд визийн хэвийн горим цуцлагдах аж. Тиймээс БНСУ руу зорчиж буй иргэдийг өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулсаар буй. 

 

  • Шинэ
  • Их уншсан