Лавров “ангижав”-тайгаа уулзаад буцав


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улсад албан айлчлал хийгээд буцсан билээ. Онгоцноос буунгуут л жийнстэй ирлээ хэмээн шүүмжлэл дагуулсан түүний айлчлалыг цахим ертөнцөд янз бүрээр тайлбарлагсад байна. Тухайлбал, түүнийг ангийн охинтойгоо уулзахаар жийнстэй ирсэн гэх нэгэн ч байгаа юм. Тодруулбал, С.Лавров МУИС-ийн ОУХДС-ийн англи хэлний багш Хонгорзултай 1972 онд МГИМО-д нэг ангид сурч байсан гэнэ. Тэрбээр айчлалын үеэр ийнхүү олон жилийн дараа ангийн охинтойгоо уулзсан байна. Ямартай ч тэрбээр албан айлчлалаар ирсэн ч “ангижав”-тайгаа уулзаад амжсан байна.

П.НАНДИН


  • Шинэ
  • Их уншсан