Б.Батрэгзэдмаа: Учир нь мэдээгүй...


...
Энэ бол миний дөчин нас
Энэ ертөнцийн талыг нь
би мэдэх болсон
би бас өөрийнхөө хагасыг
танисан.

Тэр бол миний наян нас
Тэр цагт ертөнц бүтнээрээ
нээгдэнэ. Би бас өөрийгөө бүрнээ
нээж мэднэ.

Чи надтай саяхан танилцлаа.
Чигчий хурууны толио шиг л
Чи намайг мэднэ. Үнэн.
Харин..,
Чиний талын талыг л би мэдэх гэнэ.
Үхэл хүртэл ийм л боломж байна.

Хэрэв чи илүүрхий гэвэл
Хэнхдэгний минь цаад руу шунх
Би дөнгөж саяхан
Цээжнийхээ хөндийг нээж харж чадсан.

Тэнд сэтгэл гэдэг гэрэлт ертөнц байсан.
Тэр ертөнц жаргадаггүй нартай байсан.
Дөчин нас, дөнгөж саяхан л доторхоо үзлээ.
Дүрэлзмэл дөлөн нар дүгэрэг, дүгэрэг хийгээд
Дэлбээт... тэгээд цээжний хөндийд мандмал.
...
Өмнө би өөрийгөө ч хайрлаж чадаагүй
Өмнө нь би учирснаа ч хайрлаж чадаагүй.
...

Батрэгзэдмаа /REGZED .

  • Шинэ
  • Их уншсан