Шатрын олимпиад: Эрэгтэй баг Японыг, эмэгтэйчүүд Унгарын шигшээг хожлоо

Энэтхэгийн Ченнай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын наймдугаар өргийн тоглолтод манай эрэгтэй, эмэгтэй баг хоёул хожил авлаа. Эрэгтэй багийн олимпиадын 81-д эрэмбэлэгдсэн Японы шигшээ багийг 4:0 харьцаагаар хожиж 2 оноогоо авлаа. Наймдугаар өргийн тоглолтыг Г.Амартүвшин өнжсөн юм. Нийтдээ долоо тоглоод буй эрэгтэй баг дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдол, 10 оноотой 40 дүгээр байрт бичигдэж байна. 

Эмэгтэй баг чансааны 12-д эрэмбэлэгдсэн хүчирхэг Унгарын багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр эмэгтэй шигшээ долоон өргөөс зургаан хожил, нэг тэнцээ, нэг хожигдол, 13 оноотой зургаадугаарт бичигдэж байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан