Канберра хотын түүхэн барилгуудыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд буюу Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг энэ сарын 15-ны орой Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв. 


Энэхүү үйл ажиллагааг Монгол Улс, Австралийн Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан байна. Хоёр улс 1972 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

  • Шинэ
  • Их уншсан