М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ

23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, залуучууд, “U-23” насны Азийн АШТ-ий мөнгө, Яшар Догу, Тахтийн цом, Иван Поддубний, Болат Турлыханов, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль Опен”, “Mongolia Open” ОУТ-ий медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл “Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын мөнгөн медалийн эзэн боллоо. 

М.Лхагвагэрэл Монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 24 дэх мөнгөн медалийг авчирснаас гадна ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 19 тамирчин болов.

Тэрбээр өчигдөр хагас шигшээд олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт Гүржийн алдарт Гено Петриашвилиг 4:2-оор бахархмаар сайхан ялалт авсан. Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальт, Европын 10 удаагийн аварга Туркийн алдарт бөх Таха Ахгульд 2:6-гаар ялагдлаа.

  • Шинэ
  • Их уншсан