Ерөнхий сайд гадаад томилолттой тул Засгийн газрын хурал хойшиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ зорьсон тул Засгийн газрын өнөөдрийн хурал хойшилжээ. Тэрбээр II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцохоор ИБУИНХУ зорьсон юм. 

Сануулахад, ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болсон билээ. Британид хамгийн сүүлд  Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.  

Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон байна.

  • Шинэ
  • Их уншсан