АИ-92 автобензиний 24 хоногийн нөөцтэй байна

Монгол Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8,320 тн буюу 50 хоногийн, АИ-92 автобензин 32,059 тн буюу 24 хоногийн, АИ-95 автобензин 4,373 тн буюу 33 хоногийн, ДТ 71,366 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,232 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,486 тн, АИ-92 автобензин 18,182 тн буюу 19 хоногийн, АИ-95 автобензин 2,992 тн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан