Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын “СОР24” уулзалт Египетэд эхэллээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын “COP24” дээд хэмжээний уулзалт ням гарагт Египет улсад эхэллээ. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх тус хуралд дэлхийн 120 орны төр, засгийн тэргүүнүүдээс гадна бизнесийн төлөөлөгчид, олон салбарын эрдэмтэд, уран бүтээлчид, залуучуудын төлөөлөл оролцоно.

Дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,15 хэмээр нэмэгдэж,  дулаарал сүүлийн найман жилд урьд өмнө байгаагүй хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь бидэнд өгч буй ослын дохио гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес анхаарууллаа.

Тиймээс дэлхийн дулаарал, уур амсьгалын өөрчлөлтийг хязгаарлах арга хэмжээнд зарцуулах мөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг уулзалтад ороцогчид онцолж байна.

ОХУ-ын Украинд явуулж буй дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний хямрал нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай санхүүгийн амлалтаа биелүүлэхэд нь улс орнуудад саад болох ёсгүй гэдгийг Египетийн  Гадаад хэргийн сайд Самех Шоукру хэллээ.  

 

  • Шинэ
  • Их уншсан