“КОВИД-19 цар тахлын нөхцөлд хүн амын дасан зохицох байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалт эхэллээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Азийн хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор 21 аймгийн эрүүл мэндийн салбарын бус мэргэжилтэн нарт бүсчилсэн сургалт зохион байгуулж байна.

Бүсчилсэн сургалтын нээлтийг  Ховд аймагт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа,  Ховд аймгийн ЭМГ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Оюунсүрэн, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн  С.Дорж оролцож үг хэллээ.   
Уг сургалтад Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, онцгой байдлын албан хаагч,  хувиараа бизнес эрхлэгч нарын 100 оролцогч хамрагдаж байна.

  • Шинэ
  • Их уншсан