“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд алхалтын өдөрлөг боллоо

“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд алхалтын өдөрлөг зохион байгуулагдлаа. 
Оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг  болон эрүүл мэндийн даатгал төлөлтийг сайжруулах чиглэлээр уриалах, эрүүл зөв амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг уриалах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санаачилгаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр тус алхалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 
Тус алхалтын үйл ажиллагаанд НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан оюутан залууст хандан эрүүл зан үйлийг хэвшүүлэх, талаар нээлтийн үг хэлснээр  үйл ажиллагаа эхэллээ. НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн оролцогчдод  “ТҮМЭН” бүх нийтийн дасгалыг сурталчлан таниуллаа. 

Мөн Октагон Эн Эф Ти Маркетплэйс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батбаяр- Оюутан залууст зориулсан Октагон алхалтын аппликейшны танилцуулж, Монголын явган алхалтын холбоо ТББ-ын гишүүд алхалтад оролцогчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар маршрутын дагуу алхах /3.2км/ алхалтыг чиглүүлж ажиллаа.

  • Шинэ
  • Их уншсан