“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас тэргүүн шагнал хүртлээ

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино өнгөрсөн аравдугаар сард 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн. Улмаар тус киноны уран бүтээлчид өчигдөр шагналаа гардан авчээ. ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-нд зохион байгуулсан “Киношок" олон улсын кино наадамд "Хөхөө" уран сайхны кино шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг кино зэрэг шагнал хүртээд буй. Тус кино нь эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулдаг аж. Уг уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын  шилдэг кино, шилдэг найруулагч шагнал хүртэж байжээ.

  • Шинэ
  • Их уншсан