Чиний л төлөө би...
Чиний л төлөө би...
Чамд л дурлах гэж сэтгэлээ зөнд нь орхисон
Чамайг л хайрлах гэж өөрийгөө гаргуунд гаргасан
Чи л ганцхан намайг хайрын дарсанд согтоосон
Чиний л төлөө би амьдралд золиос болсон
Чамд л зорилж би шүлгийн мөр хэлхсэн
Чамайг л аргадах гэж бурууг өөртөө тохсон
Чи л ганцхан миний амь амьдрал байсан
Чиний л төлөө би хэн байснаа ч умартсан
Чамд л таалагдах гэж бүхнээ би өөрчилсөн
Чамайг л гомдоохгүй гэж бусдыг мартаж явсан
Чи л ганцхан миний аргыг барж зовоосон
Чиний л аясыг дагаж орчлонд би гундсан
Чамайг хайрлахгүй гэдгийг мэдэж байсан ч
Чиний зүрх сэтгэлд багтаагүй ч гэсэн
Чамд л ганцхан бие сэтгэлээ өгсөн
Чиний л төлөө би өнөөг хүртэл амьдарсан
ЧИНИЙ ТУХАЙ ЯРИАГ СОНСООГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРӨӨЖ
ЧИМЭЭГҮЙ УРСАХ НУЛИМСАА БУСДААС НУУЖ УЙЛДАГ АА!
ЧИН ҮНЭНДЭЭ БИ МИНИЙ ТӨЛӨӨ АМЬДРААГҮЙ Ч
ЧАМАЙГ ХАЯН ХАЯТАЛ БИ ГАНЦХАН ЧИНИЙХ ЭЭ...
УБ хот. 1998 он. М.Эрдэнэчимэг

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57