Улсын хэмжээнд 13 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг  2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргуулах ажлыг хэрэгжүүлж байна.

2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргаад байна.

Мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлын хүрээнд Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, тэдгээрийн харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулж, 5 мянга гаруй мэдүүлэг гаргагчийг хамрууллаа.

  • Шинэ
  • Их уншсан