НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна.

Тодруулбал, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Татвар төлсөн тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө татваруудаа төлөх заавар:



  • Шинэ
  • Их уншсан