"Т.Аюурсайхан сайдыг чөлөөлөх асуудал энэ 7 хоногт эцэслэн шийдэгдэнэ"

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.15/ ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы өргөдлийг хэлэлцжээ. Учир нь, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм.

Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдын албан тушаал болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлээд байгаа юм. 

Тэгвэл Т.Аюурсайханы хүсэлт, өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авсан байна. Түүнийг хүсэлтийг ойрын хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, чөлөөлнө гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан