Токио хотноо сакүра цэцэглэж эхэллээ

Японд интоорын мод цэцэглэх улирал хугацаанаасаа өмнө Токио хотноо эхлэв. Цаг уурын албаны мэдээгээр  Ясүкүни сүмийн сомэй-ёшино гэх тусгай төрлийн интоорын модонд 11 нахиа эхлээд цэцэглсэн байна. Уг мод өнгөрсөн оныхоос зургаа хоногийн өмнө цэцэглэжээ. 

Интоорын цэцэглэх хугацааг гуравдугаар сарын 21-24  гэж үздэг бөгөөд Токио хотноо эхний таван нахиа цэцэглэсний дараа олон нийтэд зарладаг ажээ. Таван навчтай интоорын цэцэг бол Японы албан ёсны бус сүлд тэмдэгт тооцогддог юм.

Эх сурвалж:eagle.mn

  • Шинэ
  • Их уншсан