Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкаас Монгол Улсын дэд бүтцийн салбарт буцалтгүй тусламж олгохоор боллоо

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж болон “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг төлөөлөн Орон хариуцсан захирал Сюзанна Харгитай нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч бөгөөд Эрсдэл хариуцсан захирал А.Страатхоф болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нарын төлөөлөгчид оролцлоо.

  • Шинэ
  • Их уншсан