Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущански Борбалатай уулзлаа

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущански Борбалатай уулзаж хоёр орны түүх, соёл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Манай хоёр улсын худалдаа ковид цар тахлын бэрхшээлтэй жилүүдэд ч тасралтгүй өсөж байгаа бөгөөд хамтарсан кино хийх, Хүннүгийн үеийн түүхэн дурсгалын судалгаа хийх, жил бүр 200 оюутан суралцуулах зэргээр түүх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байна. Монголын 30 гаруй жүжигчин тоглосон Бат хааны тухай кино удахгүй гарах гэж байгаа тухай ярьж байлаа. Түүнчлэн хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл орон нутагт хэрэгжүүлэх тухай ярилцлаа.

  • Шинэ
  • Их уншсан