Хайрлая гээд болохгүй бол зүрхээ шаналгаад юу хийнэ


...
Хайрлая гээд болохгүй бол зүрхээ шаналаагаад юу хийнэ
Холдож надаас явсан чинь хавьгүй дээрээ амраг минь
Хойноос чинь нэхэл болж сэтгэлийг чинь шархлуулахгүй
Харцанд чинь өртөж явсан гэж өөрийгөө аргадаж явъя даа
Ганцаардахдаа чи НЭРИЙГ минь дуудаарай
Гансарсан СЭТГЭЛИЙГ чинь аргадах болно оо
Холдъё гэж бодсон бол өөрийгөө хуураад юу хийнэ
Хаяж намайг орхисон чинь хавьгүй дээрээ хонгор минь
Араас чинь асгартал уйлж сэтгэлийг чинь хөндөхгүй
Амраг минь энхрийлсэн үгэнд чинь хууртаж үлдье дээ
Уйлахдаа би ДҮРИЙГ минь санаарай
Урсах НУЛИМСЫГ чинь арчиж өгнө өө
Хагацъя гэж шийдсэн бол бтеэ зовоогоод юу хийнэ
Хурдан надаас салсан чинь хавьгүй дээрээ хайрт минь
Хайрыг чинь харамлаж сэтгэлдээ би харамсахгүй
Хүүхдийг чинь тээж төрүүлсэн гэргийгээ хайрлаж амьдар даа...
Гомдохдоо би БОДОЛДОО намайг багтаагаарай
Гашуун нулимс болж ЗҮРХНЭЭС чинь би унана аа

УБ хот. М.Эрдэнэчимэг

  • Шинэ
  • Их уншсан